Финландад эрсдэлт бүлгийн 12-17 насны хүүхдүүдэд вакцины гурав дахь тунг хийлгэхийг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-03-04 11:19:53

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Финландын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн үндэсний хүрээлэн (THL) эрсдэлт бүлгийн 12-17 насны насны хүүхдүүдэд коронавирусний вакцины гурав дахь тунг тариулахыг зөвлөжээ.


“THL нь коронавирусээр үүсгэгдсэн өвчин хүндрэх эрсдэлтэй 12-17 насны насныханд эхний тунгаас хойш дор хаяж зургаан сар өнгөрсөн бол гурав дахь тунг хийлгэхийг зөвлөж байна" гэж байгууллагын мэдээлэлд дурдсан байна.


Түүнчлэн тус хүрээлэнгээс 12-17 насны бүх хүүхдэд эрүүл мэндийн бус шалтгаанаар, тухайлбал, аялал жуулчлалын зорилгоор шаардлагатай бол гурав дахь тунг санал болгох санаачилга гаргажээ.


Одоогийн байдлаар Финландад короонавирусний вакцины хоёр тунд 18-аас дээш насны иргэдийнх нь 88 гаруй хувь нь хамрагдсан бол гурав дахь тунг 50 гаруй хувь нь хийлгэсэн байна. Тус улсын эрх баригчид “омикрон” хувилбар тархсантай холбогдуулан 2021 оны эцсээр хязгаарлалтын хэд хэдэн арга хэмжээг чангатгасан боловч 2022 оны 2-3 дугаар сард ихэнхийг нь цуцалжээ.


Холбоотой мэдээ