Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-01 17:23:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын их танхимд төрийн дээд одон, медаль гардуулав. Тодруулбал Дархан-Уул аймгийн боловсрол, эрчим хүч, соёл урлаг, нийтийн аж ахуй үйлчилгээний салбар болон олон нийтийн байгууллагад олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН

1. 10 жилийн 1 дүгээр сургуулийн ахмад багш Чойжилдоржийн Алтанцэцэг

2. “Дархан-Ус суваг" ХК-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Дамбын Батжаргал

АЛТАН ГАДАС ОДОН

1. "Дархан-Ус суваг" ХК-ийн Хүний нөөциийн мэргэжилтэн Батаагийн Батболд

2. Залуучууд театрын дарга Амударъяагийн Болорсүх

3. Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн нярав Дашдаваагийн Гантулга

4. ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Тотийн Мөнхжаргал

5. Дархан сумын 5 дугаар багийн ахмад настан Хоролын Оюунчимэг

6. 10 жилийн 1 дүгээр сургуулийн ахмад багш Шагдарын Сайнцэцэг

7. Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн нягтлан бодогч Чойжинжавын Чимэдцогзол

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

1.ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Дамдиндоржийн Борбаатар

2. “Дархан эмпати” сургуулийн түүхийн багш Сандуйжавын Буянжаргал

3. "Дархан-Ус суваг" ХК-ийн технологийн инженер Бурмаагийн Ганбаяр

4. Аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Батхуягийн Должин

5. Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн дэд хамба лам Жаргалын Мөнхсүх

6. ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Дамдиндоржийн Мөнхбат

7. ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Бэгзийнгийн Намдаг

8. 10 жилийн 1 дүгээр сургуулийн хөгжмийн багш Цэвээнжавын Нансалмаа

9. ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Гочоогийн Сүхболд

10. Аймгийн ЗДТГ-ын МТАлбаны зураглаач Цэдэнбалын Түвшинжаргал

11. ДДЦС ТӨХК-ийн ахмад ажилтан Дашбаатарын Чойсүрэн

12. Аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Самбуугийн Энхжин

13. УБТЗ-ын Дархан-Уул аймаг дахь Үйлдвэрчний эвлэлийн дарга Буйданбаатарын Ганбаатар нарын нийт хорин хоёр иргэн шагнагдлаа.

Төрийн дээд одон, медалийг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат, Г.Эрдэнэсүх нар гардуулав. 

Холбоотой мэдээ