Германд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-07-25 09:21:06

БЕРЛИН. /ВВС/. Германы өмнөд нутгийн Ансбах хотын шөнийн цэнгээний газарт дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, нэлээд хэдэн хүн шархаджээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа боловч тус хотын дарга хэлэхдээ “тэсрэх төхөөрөг дэлбэрсэн” гэв.

Бавари мужийн Дотоод хэргийн сайд Иоахим Херрманн нөхцөл байдалтай танилцахаар хэргийн газарт очсон байна.

ДХЯ мэдэгдэхдээ “дэлбэрэлтийг санаатайгаар үйлдсэн гэдэг нь харагдаж байна” гэв. Үүний өмнө "хий дэлбэрсэн байж магадгүй" гэж мэдээлж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Германд цус асгаруулсан халдлагууд болсны улмаас хүмүүс түгшүүрт автаад байгаа энэ үед уг хэрэг гарлаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Мюнхен хотод буугаар зэвсэглэсэн этгээд 9 хүний аминд хүрсэн бол долоо хоногийн өмнө сүхээр зэвсэглэсэн этгээд галт тэргэнд зорчигчид руу халдан нэлээд хэдэн хүнийг шархдуулсан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ