Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,
явган шуургатай байна.
2022 оны 02 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар
үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга
шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд
5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд
13-15 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын
хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр
голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, цас
багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар
5-10 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн
байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ.
Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн
байна.
2022 оны 02 сарын 26-наас 03 сарын 02 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 26-нд баруун
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн
аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд нутгийн
зүүн өмнөд хэсгээр цас, 3-р сарын 1-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зарим
газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд тал, хээрийн нутгаар, 3 дугаар сарын 1-нд
Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20
хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм,
өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм
хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн
хагаст бага зэрэг хүйтэрнэ.