Нэг тэрбум 681 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-22 20:19:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс /ЦАУЗБУК/ажилладаг. Тус комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу одоогийн байдлаар 12 хүн нөхөх олговрын 80,0 сая, 14 хүн 40,0 сая, найман хүн 20,0 сая, нэг хүн нэг сая төгрөг нийт 33 хүн 1 тэрбум 681,0 сая төгрөг олгогджээ.

Дархан-Уул аймагт 2021 онд өссөн дүнгээр 14 иргэн 40,0 сая, нэг иргэн 81,0 сая, хоёр иргэн 80,0 сая, нэг иргэн 20,0 сая төгрөгийн нийт 18 иргэн 821,000,000 төгрөгийн нөхөх олговор авах тухай хүсэлт материалаа бүрдүүлэн ЦАУЗБУК-т хүргүүлээд байна.

Иргэдийн нөхөх олговрыг хамгийн өндөр настайгаас нь эхэлж олгож байгаа тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос тайлбар өгсөн аж. Энэ дагуу аймгийн ИТХ-ын дансанд нөхөх олговрын санхүүжилт орсон даруйд тухайн иргэний дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ