Энэ онд 2022 хүнд үндэсний бичгээ үнэ төлбөргүй заана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-18 14:04:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Од цогцолбор сургуулийн Монгол хэл, бичгийн багш Х.Одхүү энэ онд 2022 хүнд үндэсний бичгээ үнэ төлбөргүй заах зорилт тавьжээ. Тэрбээр үндэсний бичигтэн аймаг болгох чин хүсэлдээ хөтлөгдөн сургуулийнхаа хоёр залуу багшийн хамт нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүйгээр үндэсний бичгээ заадаг аж. Сонирхолтой арга барилаар байгууллага, иргэдэд заадаг бөгөөд өнгөрсөн онд 620 гаруй иргэнд  заажээ. Энэ жилийн тухайд аймгийн Музейн хамт олон болон Төв номын сангийн хамт олонд үндэсний бичгээ зааж байна. Энэ онд 2022 хүнд үндэсний бичгээ заахаар төлөвлөсөн, тэд үндсэн бичлэгээс гадна бийрийн бичлэг, цахимаар үндэсний бичиг хэрхэн бичих аргыг давхар зааж байгаа аж. Аймгийн төв номын сангийн хоёр ажилтан эдгээр аргуудаас ч суралцаж байна. Үндэсний бичгээ хүн бүрт өвлүүлэн үлдээх үйлсэд чин сэтгэлээ зориулсан багш нарт тус хамт олонд талархал илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ