Усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас “Илүүдэл
жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ.
Тодруулбал энэ сарын 16-ны
өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж
байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс эл аянд
нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарахыг уриаллаа.
Мөн дээрх аяны хүрээнд энэ сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл
21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг
өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүй болгож иргэд, аж ахуй нэгж
байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр
хичээллэхийг уриалсан уриалгад тус байгууллага нэгдээд байгаа билээ.