Цэцэн-Уул суманд -45.8 хэм хүрч хүйтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-02-17 12:23:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цэцэн-Уул суманд өнгөрсөн сард цаг агаарын үнэмлэхүй бага температур -45.80 хэмд хүрчээ.


Агаарын үнэмлэхүй их температур мөн сард Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд +4.80 C хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Түүнчлэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ 9.9 мм байв. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан суманд салхины хурд хамгийн их буюу 22м/с-д хүрчээ. 

Холбоотой мэдээ