Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тонн хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-17 12:10:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн онд нийт 3,815.0 мянган тн баяжуулсан нүүрс үйлдвэрлэсэн нь 2020 оныхоос 954.8 мянган тн буюу 33.4 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.


Мөн 729.8 мянган тн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тн катодын зэс, 35.9 мянган тн металл бэлдэц, 35.6 мянган тн метал цувимал, 4.1 мянган тн ган төмөр хийц үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш 31.7, катодын зэс 2.1 хувь, метал бэлдэц 2.3, метал цувимал 2.1 дахин нэмэгдсэн бол ган төмөр хийцийнх 21.7 хувиар багассан аж.


2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4.67 мянган баррель газрын тос үйлдвэрлэсэн нь өмнөх  оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.7 хувиар нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ