МАН-ын бүлэг Өршөөлийн хуулиар завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-02 11:19:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авлаа.

Анхны ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтад хэсэгчлэн хориг тавьсныг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуулийн төслийн зарим зүйл заалт дээр нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй тул дахин хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Ингэж улсын ажлыг гацааж болохгүй. Энэ хуулийг олон хүн хүлээж байгаа. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Тиймээс МАН-ын бүлгийг энэхүү саналаа татаж авахыг хүсч байна” гэсэн.

МАН-ын бүлэг саналаа татаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын дарга МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх болов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд