Нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-11 18:18:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамж гарчээ. 

Захирамжаар аймаг, сумын нутгийн захиргааны төрийн үйлчилгээний байгууллагыг хэвийн горимд шилжүүлэхээр болсон байна. 

Төрийн болон хувийн хэвшил, боловсролын байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, улиралд нэг удаа урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийлгэж байхыг захирамжаар үүрэг болгожээ.

Мөн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын эх үүсвэр, ойрын болон дам хавьтлыг тогтоож оношлох, эмчлэх, дархлаажуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, коронавируст халдвар мутацилагдсан шинэ хувилбарын талаар судалгааны ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн орны нөөцөд тодотгол хийж, нөөцийг бүрдүүлж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаад даалгасан байна.

Холбоотой мэдээ