Булган суманд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-07 14:47:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүллээ.
Тус аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Булган сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 38 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн байна. Орон нутгийн төсвийн 78,220,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-наас мэдээллээ.
Ташрамд, Булган сумыг 1952 онд байгуулсан, 249.8 мян.га нутаг дэвсгэртэй, 653 өрхийн 2322 хүн амтай.
Холбоотой мэдээ