Туулай жилтнээ эeрэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-02-03 07:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022 оны хоёрдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 2. Бархасвадь гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.


Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, адгуус мал номхруулах,нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.


Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл, тэмцэл ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ