Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Жалгас Адилбаев мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Цагаан сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээнд,
Эрхэм хүндэт найзууд аа!
Цагаан сарын
баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн
авна уу!
Сар шинийн
баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хугацааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр
билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан
хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.
Цагаан сарын
баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн
нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ
мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.
Шинэ ондоо Та
бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн
байхын ерөөлийг дэвшүүлье.
Найрсаг Монгол
түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!