Халдварын тархалт буурах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-28 18:54:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар энэ долоо хоногт 1076 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 252 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийт халдварын 39.7 хувь нь Арвайхээр суманд бүртгэгдсэн бол Хархорин, Баянгол, Хужирт, Тарагт, Сант, Нарийнтээл суманд халдварын тархалт нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар биеийн байдал хүнд 12, хүндэвтэр 155 хүн эмчлүүлж байна. Мөн 447 хүүхэд эмчилгээтэй байгаагаас 29 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, нэг хүүхэд хүнд байгаа аж.

Энэ хугацаанд PCR шинжилгээ 332, түргэвчилсэн шинжилгээ 2448 хийсэн бөгөөд шинжилгээний эерэг илэрц 38.7 хувь байгаа нь өмнөх долоо хоногоос бага зэрэг буурсан байна. Дархлаажуулалтын сэргээх тунд зорилтот бүлгийн хүн амын 49.6 хувь буюу нийт 28036 хүн хамрагдсан нь улсын дунджаас бага 1,8 хувиар бага байна. 4-р тунд 1389 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ