Төмөр замын цогцолбор төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-27 18:56:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төмөр замын цогцолбор төсөл амжилттай хэрэгжиж байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу төмөр замын барилгын ажлыг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэн, тус бүтээн байгуулалтыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад ороход шаардлагатай хүний нөөц, ажиллах хүчнийг орон нутгаас бэлтгэх зорилгоор “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 120 хүнийг төмөр замын 4 мэргэжлээр суралцуулж байна гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ОНХА-наас мэдээллээ.
Холбоотой мэдээ