Зорчих хөдөлгөөний хязгаарлалт хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-24 17:20:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр болж, энэ оны 3 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлттэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал Коронавируст халдварын оргил үед /2022.01.27-02.10/ Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бусад аймгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах талаар өнгөрсөн 7 хоногт иргэд олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулахад нийт 3100 иргэн оролцсоноос 39.9 хувь нь дэмжсэн бол 61 хувь нь дэмжээгүй аж. Иймд аймгийн Онцгой комиссоос баярын өдрүүдэд хөдөлгөөний хязгаарлалт хийхгүй байхаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн хөдөлгөөн хязгаарлах нь УОК, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шийдэх асуудал учир цаашид иргэдийн дундах санал асуулга, тандалтыг үргэлжлүүлж нөхцөл байдал хүндэрвэл шаардлагатай тохиолдолд тодорхой шийдвэрийг цаг тухайд нь гаргана гэв.

 

 

 

Холбоотой мэдээ