Өнгөрсөн 7 хоногт 40 мянган тонн зэсийн баяжмал экспортлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-24 14:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 14-20-нд авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мян.тн зэсийн баяжмал экспортлоод байна.


Мөн авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг, оны эхнээс 397.8 мян.тн нүүрс экспортолсныг УУХҮЯ мэдээлэв.  


Харин төв банк оны эхнээс 1,109.7 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар багасжээ. Манай улсын экспортын гол түүхий эдийн гарц багассан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотойг тус яам тайлбарлажээ. 


Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны байдлаар 139.479 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 11,845 тн, АИ-92 автобензин 38,425 тн, ДТ 83.337 тн байгаа бөгөөд АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, ДТ-ний 30 хоногийн, нийслэлд 74.494 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 40 хоногийн, хэвийн нөөцтэй байгаа аж.

 

Холбоотой мэдээ