Таван шар орчмын хэрэглээний халуун усыг түр хязгаарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу хийж байна.
Өнөөдрийн байдлаар СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхэллээ. Засварын ажлыг долдугаар сарын 28-нд дуусгахаар төлөвлөжээ.
Б.Заяа