Махны худалдаа гурван өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-21 13:19:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн Найрамдал буюу Залуучууд театрын өмнөх талбайд мах, цагаан идээний нэгдсэн худалдаа эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх уг худалдаанд өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумын малчид бүртгүүлэн мах, сүү, цагаан идээний худалдаа явуулж байна. Үхрийн мах 8500-9000, хонины мах 8500, адууны мах 9000-9500 төгрөгөөр худалдаж байна. Харин ааруул 21.000-25.000 төгрөгийн хооронд байна.

Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүд уг худалдаанд оролцож байна. Дээрх худалдаж буй бүтээгдэхүүний гарал үүслийг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа аж. ХХААГ-аас зохион байгуулж буй уг худалдаанд бусад аймаг, сумдын малчид оролцох боломжтой аж.

Холбоотой мэдээ