Мал эмнэлгийн клиник үйлчилгээг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-21 11:50:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт саяхан үүдээ нээсэн “Малчин” зочид буудлын дэргэд “Мандраа” мал эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эмнэлгийн онцлог нь малд шаардлагатай бүхий л төрлийн клиник үйлчилгээ буюу мэс ажилбар, эмчилгээ, сувилгааг цогцоор нь үзүүлэх юм.

Архангай аймгийн бусад мал эмнэлгүүд тарилга, туулга, вакцинжуулалт хийдэг. “Малчин” зочид буудал энэ дутагдалтай үйлчилгээг аймаг орон нутагтаа нэвтрүүлэн, “Мандраа” мал эмнэлэгт хөрөнгө оруулалт хийж, малын зүчээ, малын эмийн санг байгуулсан байна.

Малын клиник үйлчилгээг аймаг орон нутагтаа нэвтрүүлснээр малчид малдаа шаардлагатай байгаа эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн эмчээс авч, малаа байрлуулан, эмчлүүлэх боломжтой болж байгаа юм.


Холбоотой мэдээ