“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг албан ёсоор цуцлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-20 22:04:26

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 27 сумын 100 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой “Цагаан сар” экспо үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус үзэсгэлэн худалдаа нь Төв аймгийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжин ажиллаж, тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлд нийлүүлэхэд тодорхой хэмжээнд тусалж дэмжих зорилготой юм.

Энэ жил “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч улсын Онцгой комиссоос аймгуудад өгсөн зөвлөмж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүргийн дагуу албан ёсоор цуцалсан байна. 



 

Холбоотой мэдээ