3119 хүнээс коронавирус илэрч, гурван хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-20 11:01:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3119 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 31 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 1725 нь Улаанбаатар хотод 1708, 1394 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 298, Өмнөговь аймагт 179 тохиолдол илэрсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас  гурван хүн нас баржээ. Ингэснэрэ манай улсад тус өвчнөөр 2019 хүн эндээд байна.


Эмнэлэгт 9748 хүн хэвтэн эмчлүүлж байгаас 3214 хүний биеийн байдал хөнгөн, 5579 нь хүндэвтэр, 879 нь хүнд, 76 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 47 172 хүн байгаа аж. 


Холбоотой мэдээ