МХБХ-ны А болон В ангилалтай футзаалны шүүгчдийн сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны Футзаалны улирал үргэлжилж буй энэ цаг үед А болон В ангилалтай шүүгчдийн нэгдсэн сургалт семинар боллоо.
Гурав хоног үргэлжилсэн тус семинараар футзаалны дүрмийн
хүрээнд бичлэг үзэж, дүн шинжилгээ хийн, шалгалт авсан юм. Энэхүү шалгалтуудын
дүнг нэгтгэсэн МХБХ-ны шүүгчдийн А, В ангилалтай шүүгчдийн түвшинг тогтоох
шалгалт гэдгээрээ онцлогтой болжээ.
Түүнчлэн 2 дугаар сарын 5-9-нд Төв аймаг дахь бэлтгэлийн
баазад МХБХ-ны ангилалтай шүүгчдийн семинарыг зохион байгуулах юм. Хөлбөмбөгийн
улирлын өмнөх анхны сургалт бөгөөд 3 дугаар сард ангилалтай шүүгчдээс фитнесс
тест авч, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгана.