Өнгөрсөн онд амаржсан эх, төрсөн хүүхдийн тоо өмнөх оноос өсжээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-19 11:20:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн онд амаржсан эх, төрсөн хүүхдийн тоо өмнөх оноос өссөн тухай мэдээлэв. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 836 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 842 болж, өмнөх оныхоос амаржсан эх 126 буюу 15.7, амьд төрсөн хүүхдийн тоо 82 буюу 9.7 хувиар тус тус өссөн байна. Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллээр иргэний бүртгэлд шинээр төрсөн 1132 хүүхэд бүртгэгджээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд ногдох эндэгдлийн түвшин өмнөх оныхоос 4.4, улсын дундаж үзүүлэлтээс 0.5 промилээр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газар мэдээлж байна.

Холбоотой мэдээ