Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, сэрэмжлүүлгийг дагахыг анхаарууллаа

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-18 22:06:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2022 оны 1 дүгээр 20-21-нд шилжих шөнө зарим сумын, 23, 24-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ