Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 13:43:36

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар байгуулсан “Дорноговь орон сууц” ОНӨААТҮГ түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Мандах наран-5” зургаан блок орон сууц барьж байна.

Ард иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, амьжиргааг дэмжсэн, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн ажил гэж орон нутгаас үзэж байгаа бөгөөд түрээсийн орон сууцыг барих, ашиглалтад оруулах, иргэдэд хэрхэн хуваарилах тухай асуудлыг хэлэлцээд ИТХ-аар тусгай журам баталсан байна.

Ингэхдээ орон сууцны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүй байгаа өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд, төрийн албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар заажээ.

Холбоотой мэдээ