Засаг дарга О.Батжаргал Улаанбадрах суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 13:10:20

Дорноговь/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж байна.

Албаныхан нэгдүгээр сарын 13-нд Улаанбадрах суманд ажиллаж Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргаас 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн асуултад хариулан санал сэтгэгдлийг нь сонссон байна.

Сумын Засаг дарга, түүний Тамгын газар, харьяа төсөвт байгууллагуудын үйл ажиллагаа, тухайн орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, тодорхой асуудал дээр ажлын чиглэл өгсөн аж. Аймгийн ЗДТГ-аас тус сумын Засаг даргын Тамгын газарт шаардлагатай суурин компьютер, 2500 ширхэг амны хаалт, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс 253 дугаар цэргийн ангид 500,000 төгрөгийн дэмжлэг, туслалцаа үзүүллээ.

Холбоотой мэдээ