Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг явахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн аялахгүйг "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ээс мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялах тул тус чиглэлийн галт тэрэгний өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.
Нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20.58 цагт Улаанбаатараас хөдөлж, 7.30 цагт Сайншандад очно. Нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285 галт тэрэг өдөр бүр 19.40 цагт Сайншандаас хөдөлж, 7.05 цагт Улаанбаатар очих аж.