Коронавируст халдварын шинжилгээг таван цэгт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-13 15:22:01

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний таван цэг Дорнод аймгийн төвд байнга ажиллаж байна.  “Асралт-Үйлс” Өрхийн эрүүл мэндийн төв Политехникийн коллежийн дотуур байранд байрлаж, дөрөвдүгээр багийн Өвөр-Эрээн, Зангиат хорооллын иргэд, ес, аравдугаар багийн Ялалт хорооллын иргэд, 11-р багийн хот орчим иргэдэд үйлчилж байгаа бол “Мянганжаргалан ” ӨЭМТ МСҮТ-ийн дотуур байранд хоёр, гурав, дөрөвдүгээр багийн Хан-Уул хороолол, долдугаар багийн иргэдэд үйлчилж байна.

Харин “Ягаанцээнэ” ӨЭМТ-ийн шинжилгээний баг “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн бага сургууль Урлаг спортын заалны хойд талын хаалганд байрлан нэг, тав, зургаа, аравдугаар багийн 26, 27, 49а, б байрууд, 11 дүгээр багийн иргэдээс коронавируст халдварын шинжилгээ авч байгаа юм. Аймгийн төвөөс алслагдсан наймдугаар баг болон “Залуус” хорооллын иргэдийн шинжилгээг багийн ажлын албаны байранд авч байна гэж ЭМГ-аас мэдээлэв.

Дээрх шинжилгээний цэгүүд Даваа-Баасан гарагт 08.00-17.00 цагийн хооронд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ