Норвегийн эрх баригчид хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-01-13 12:06:25

ОСЛО. /TASS/. Норвегийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас тогтоосон зарим хязгаарлалтаа ойрын өдрүүдэд сулруулахаар төлөвлөж байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Ингвильд Кьеркол Норвегийн телеграфын товчоонд мэдээлжээ.  


“Зарим өөрчлөлт хийж, зарим хязгаарлалтыг сулруулна. "Өвчин бидэнд аюул багатай болохын хэрээр хязгаарлалтын сөрөг үр дагаврыг бууруулах нь чухал юм " гэж сайд хэлсэн байна. 


Тэрбээр ямар салбаруудад хязгаарлалтыг сулруулж болохыг мэдээлээгүй байна. Коронавирусний “омикрон” хувилбараас үүдэлтэй халдварын давлагаа Норвегид 1-3 дугаар сард дэгдэж, зогсоох боломжгүй гэсэн урьдчилсан таамгийг тус улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (FHI) лхагва нийтэлжээ. Үүний зэрэгцээ тус хүрээлэнгийн тооцоолсноор, “омикрон” хувилбараар халдварласны дараа эмнэлэгт хүргэгдэх эрсдэл “дельта” хувилбартай харьцуулахад 69 хувиар бага байна. Түүнчлэн хүмүүс хоорондын харилцааг хязгаарлахад чиглэсэн зарим арга хэмжээ хуучирсан гэдгийг тус хүрээлэн онцолжээ.


“Омикрон” хувилбар Норвегид 2021 оны сүүлчийн долоо хоногоос эхлэн давамгайлах болсон байна. 


Одоогийн байдлаар тус улсад 12-аас дээш насны хүн амынх нь 70 гаруй хувь нь коронавирусний вакцины хоёр тунг хийлгэжээ.


Холбоотой мэдээ