Таван компани үл хөдлөх хөрөнгө зуучлалын эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-12 18:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны оны эхний хуралдаан болж, нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв. Мөн нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр иргэнд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор боллоо.

Мөн ББСБ гурван байгууллагад итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр болон нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ