Аймгийн хошой аварга малчинд долоо хүнийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-11 11:04:35
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Засаг даргын нөөц сангаас хөрөнгө зарцуулах тухай болон аймгийн аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга тариаланчид нэр дэвшсэн малчдын материалтай танилцаж, тодорхойлох тухай байлаа.
2021 оны аймгийн “Аварга малчин”-д 101, хошой аварга малчинд долоо, аварга тариаланч хамт олонд нэг, аварга саальчинд арван иргэнийг тус тус тодорхойлжээ.
Ирэх оноос аймгийн аварга малчин, аварга саальчин тодруулах журамд өөрчлөлт оруулж, малын хөлийн татвар төлсөн байдал, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, туслах малчдаа малжуулж, нийгмийн даатгал, татварыг нь төлсөн зэргийг гол шалгуур болгох саналыг Засаг даргаас зөвлөлийн гишүүддээ тавьсан байна.
Холбоотой мэдээ