Казахстанд 8000 орчим хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-10 17:30:35

НУР-СУЛТАН. /Anadolu/. Казахстанд эмх замбараагүй байдал үүссэнээс хойш 8000 орчим хүнийг баривчлаад байна гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас өнөөдөр мэдээлжээ. 


Тодруулбал, өнөө өглөөний байдлаар 7939 хүн баривлагдсаны 207-г арилжааны нийслэл гэгддэг Алматы хотод саатуулсан байна. Баривчлагдсан хүмүүс Алматы хотын хоёр захаас тонон дээрэмдсэн бараа бүтээгдэхүүнүүдийг эзэмшиж байсан гэж гэж яамны мэдэгдэлд дурджээ. 


Мөн даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын хороо Алматыд эсэргүүцлийн жагсаалд оролцсон хоёр бүлэглэлийн “аюулыг дарсан” гэж мэдэгдсэн байна. Ням гарагт Дотоод хэргийн яам аюулаас хамгаалах хүчний 1300 гаруй цэрэг нийгмийн хэв журмыг сахиулж байхдаа гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ. 


Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногт өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирсантай холбогдуулан Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Алматы хот болон нефтийн арвин нөөцтэй Мангистау мужид онц байдал тогтоосон юм. 

Холбоотой мэдээ