”Оюу-Ай” яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-10 15:30:21

Дорноговь/МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс уламжлал болгон зохиодог хайрын шүлгийн ”Оюу-Ай” яруу найргийн наадам Дэлгэрэх суманд энэ оны нэгдүгээр сарын 8-нд боллоо. Яруу найргийн наадамд Дорноговийн харьяат 22 найрагч шүлгээрээ уралдсан юм.

Тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн XII ангийн сурагч О.Алтангэрэл, дэд байрт Замын-Үүд сумын  яруу найрагч Д.Батцэцэг, гутгаар байрт Хатанбулаг сумын яруу найрагч Д.Бямбажав, тусгай байрт Дэлгэрэх сумын Х.Болдбаатар, Айраг сумын Д. Эрдэнэзулай нар тус тус шалгарлаа.

Яруу найргийн наадмын үеэр аймгийн төв номын сан шинэ номын үзэсгэлэн гаргасан бол Музей сургалт сурталчилгааны төв сонирхолтой үзмэр дэлгэж олны хүртээл болголоо. Яруу найргийн наадмыг Дэлгэрэх сумын иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Мөнх-Очирын гэр бүл ивээн тэтгэж, сумын соёлын төвийн хамт олон болон Г.Галбадрах, Г.Дарьсүрэн, Х.Болдбаатар,  М.Ганбаатар нар  амжилттай зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ