Завханы музей 1469 үзмэрт шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 02:36:18

Завханы Орон нутгийг судлах музейг жилд дунджаар 5000 гаруй хүн үзэж сонирхдог.

Жилдээ 1500 гаруй хүнд үнэгүй үйлчилдэг аж.  Өдгөө угсаатны, байгалийн түүхийн музейн үзмэрээс 1469 үзмэрт эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж, зурагжуулан, RCH программ дээр бүртгэн баримтжуулжээ. Мөн 24 сумын музей техникийн ажилчдын хийсэн 47 судалгаа шинжилгээг бүртгэж хүлээн авчээ. Өдгөө тус музей нь байгалийн, түүхийн, угсаатны гэх мэтчлэн 11 танхимтай. Тухайлбал байгаль газар зүйн танхимд МЭӨ 3-4 мянган жилийн өмнөх үеийг төлөөлөх хүрэл зэвсгийн олдворууд, Завхан нутгийн уул нуруу, хээр талаас дээжлэн авсан ашигт малтмал, эрдэс баялаг, үнэт чулуунууд, Монголын улаан номонд орсон борцгор хотон, цоохор ирвэс, аргаль угалз, янгир хулан, буга согоо, мөн Завхан нутгийн сайн үүлдрийн махны ноосны чиглэлийн нарийн ноост сартуул омгийн хонь, буурал омгийн ямаа зэрэг 30 гаруй ан амьтад, жигүүртэн шувуудын чихмэл, бэлчээрийн ба эмийн ургамлын цуглуулгууд, мөн дэлхийд устаж үгүй болсон палентлогийн олдвор болох арслан зааны дунд чөмөгний яс зэрэг бий. Энэ танхимыг түшиглэн Улиастай сумын зургаан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан сургалт танин мэдэхүйн хичээлийг 7 хоногийн хоёр өдөр  явуулдаг уламжлалтай.  

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ