Үр тарианы таримлын 10 гаруй сортыг туршина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үр тарианы таримлын 10, хүнсний ногооны 3, жимс жимсгэний 4 сортын энэ онд туршина.
Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар энэ шийдвэрийг гаргасан байна. Мөн таримлын туршилтын арга зүй, стандарт шаардлага, ургамлын морфологи, биологийн шинжүүд болон жишиг сортуудаас өнгөрсөн жилүүдэд судлах хугацаанд ургацаар давж шалгарч буй туршлагын дүн, танилцуулгыг үндэслэн үр тарианы таримлын 4 сорт, хүнсний ногооны таримлын 10 сортыг ирээдүйтэй сортоор баталжээ.
Өнгөрсөн онд үр
тарианы 17, хүнсний ногооны 13, жимс жимсгэнийн 4 гээд нийт 34 төрлийн таримлын сортыг туршсаныг ХХААХҮЯ мэдээлэв.