Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-03 17:08:43
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдварын “Улбар шар” түвшинд жагсаал цуглаан, найр хурим, цайллага, хүлээн авалт, бүх төрлийн баар, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цахим автомат тоглоомын газар, соёл урлагийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, спорт заал, бүх төрлийн бүжгийн клубийн заалыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулах захирамж хэвээр үйлчлэх аж.
Холбоотой мэдээ