ӨНӨӨДӨР: “Цусны донорын үндэсний өдөр”-ийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 3-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.
10.30 цагт ЦССҮТ-д “Цусны донорын үндэсний өдөр”-ийг тэмдэглэнэ.
11.00 цагт Монголын Үндэсний музейд "Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурханы шашны модон эдлэл, соёлын дээжис" үзэсгэлэнгийн нээлт болно.