“Эрүүл ажлын байр-Эрүүл ажилтан" болзолт уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-28 17:47:25

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын 100 жил, Увс аймгийн Эрүүл мэндийн салбар байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд Эрүүл ажлын байр-Эрүүл ажилтаншалгаруулах болзолт уралдааныг ЭМГ-аас 6 сарын хугацаатай аймгийн хэмжээнд зарлан явуулсан.

Тус уралдаанд 9 байгууллага, аж ахуйн нэгж материалаа ирүүлснээс 1-р байрт Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, 2-р байрт Улаангом сумын Цогцолбор 1-р сургууль, 3-р байрт Увс Зооноз өвчин судлалын төв, тусгай байрт Хөдөлмөр халамж үйлчилгээний газар шалгарч, аймгийн ЭМГ-ын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Аймгийн ЭМГ-ын НЭМХ-ээс ажлын хэсэг гарч тусгай үнэлгээ, шалгуураар дээрх уралдааныг дүгнэсэн бөгөөд өнөөдөр шагналыг гардуулан өгсөн юм.


Холбоотой мэдээ