УИХ-ын гишүүн Х.Баделхан үерт өртсөн иргэдэд туслав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-07-18 01:34:29

Өлгий суманд болсон үерийн улмаас байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах хөдөлгөөн ид өрнөж байна.

Оршин сууж байгаа газар нь нуур цөрмийн байдалтай болж, байшин сууц нь нурж, эд хөрөнгөө алдсан зэрэг 180 орчим өрхөд учирсан хохирлын хэмжээг тогтоох үйл ажиллагааг Засгийн газраас ирсэн албаны хүмүүс хэрэгжүүлж 70 орчим айлд эсгий гэр өгөв. Казахстаны Засгийн газраас багагүй хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болсон. УИХ-ын гишүүн Х.Баделхан хувийнхаа зүгээс 42 хоёр айл өрх тус бүрт нэг хонь, уут гурил хүргүүлэв. Аймгийн улаан загалмайн холбоо, Мусульман шашны байгууллагууд зохих хэмжээний хандив тусламж өгч байгаагийн хажуугаар иргэдэд хандан тус дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ