Коронавируст халдварын 248 тохиолдлыг шинээр бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-12-25 11:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагт коронавируст халдварын 248 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 167 нь Улаанбаатар хотод, 74 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 7 байна. Одоогоор 2053 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 317, жирэмсэн эх 102 байна. Гэрийн хяналтад 3637 хүн байна.


Холбоотой мэдээ