Бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-23 15:59:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотод энэ сарын 22-ны өдөр болсон «Хантайшир» бөхийн дэвжээний 20 жилийн ойн нэрэмжит өсвөрийн үндэсний бөхийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс Баян-Өлгий аймгийн бөхчүүд 2 алтан медаль хүртлээ.

Бүсийн аварга шалгаруулах барилдааныг 11-12, 13-14, 15-16 насны ангиллаар зохион байгуулсан ба баруун 5 аймгаас 340 бөх оролцжээ.

Тус барилдаанд Баян-Өлгий аймгаас 13 бөх оролцсоноос Б.Тойгали 13-14 насны ангилалд, С.Нуртилек 15-16 насны ангилалд тус тус алтан медаль хүртэв.  

Аймгийн өсвөрийн бөхчүүдийг "Тастүлек" бөхийн дэвжээний дасгалжуулагч, аймгийн начин С.Бахыт бэлтгэлийг нь хангуулж оролцуулсан байна. 

Холбоотой мэдээ