1121 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 17:03:18

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 1121 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ. 

Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргал хэлэхдээ "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан эдгээр иргэдийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгаж, гарч болох аливаа эрсдэлээс хамгаалж чадсан. Гэвч энэ нь согтууруулах ундааны хэрэглээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал манай аймагт их байна гэсэн үг юм" гэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто осол гаргасан 11 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Авто ослын улмаас өнгөрсөн онд 27 иргэн амиа алдсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 17 иргэн амиа алджээ. Харин авто ослын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 54 иргэн гэмтэж бэртжээ. 

Холбоотой мэдээ