Бяцхан хилчид “Шинэ жилийн аялгуу” тоглолт толилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-21 13:22:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн дэргэдэх Өлгий сумын 22 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд “Шинэ жилийн аялгуу”  тоглолтоо хийлээ.

Тоглолтод ангийн удирдлагууд, аймгийн Боловсрол газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Серикгүл, Шүүхийн шинжилгээний албаны дарга, хошууч Г.Сүхбат болон эцэг эхчүүд оролцлоо.

Бяцхан хилчид тоглолтоор дуу дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, шоо эвлүүлж, аяга өрж, цэцэрлэгт сурсан мэдсэн зүйлсээ тайлагналаа.

Мөн тоглолтын дундуур хүүхдүүдийн бүтээлийн болон хоолны үзэсгэлэн гаргаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлав.  





Холбоотой мэдээ