Мэргэжлийн хяналтын байгууллага цахим хэлбэрт шилжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллага цахим хэлбэрт
шилжиж буйтай холбоотойгоор хяналт шалгалтын арга барил өөрчлөгдөх аж.
Иймээс үүнтэй уялдуулан Монгол Улсын мэргэжлийн хяналтын
байгууллагаас системийнхээ хэмжээнд зохион байгуулсан сургалтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн МХГ-ын
хамт олон оролцож, зөвлөмж чиглэл авчээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаар өөрсдөөр нь эрсдэлийн үнэлгээ
хийлгэж эхэлсэн байна. Цаашид
ирэх 2022 оноос хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү шилжилтийг хийснээр орчин үеийн технологийн шийдэл, цахим системийн шилдэг
туршлагыг ашиглан эрсдэлийн удирдлагад суурилсан Хяналт удирдлагын нэгдсэн
системийг бий болгох гэнэ. Мөн
аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийгөө үнэлэх, үйлдвэрлэл үйлчилгээ
эрхэлдэг иргэдийг бүртгэх аж. Цаашлаад тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай,
хүртээмжтэй хүргэх, нөхцөлийг бүрдүүлэх нөхцөл бүрдэх юм байна.