Хөрөнгийн биржид 20 ХК-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 36 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 560,099,736.30 төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Өнөөдөр 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп"
(TNGR+13.21%), "Монгол нэхмэл" (MNH+11.83%) болон "Би ди сек" ХК (BDS+7.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байв. Харин "Ремикон"
(RMC-13.23%), "Улсын их дэлгүүр" (UID-10.14%) болон "Гонир"
ХК (GNR- 5.26%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 68,537 ширхэг
нэгж эрхийг 49.6 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаанд 50 ширхэг үнэт цаасыг 4,850 доллароор арилжлаа. ТOП-20 индекс 0.21 хувиар
буурч 41167.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,160,028,235.92 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.