Дэд бүтцийн бичил дэд төвүүдийг байгуулах зураг төсөв боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-13 17:07:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг бие даасан инженерийн хангамжид холбох бичил дэд төвүүдийг байгуулах зураг төсөв боловсруулахаар боллоо.
Ирэх оны үндсэн чиглэлд дээрх заалтыг оруулсан байна. Үүнийг судалж хийвэл жинхэнэ утгаараа гэр хорооллыг хаус хороолол болгох, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.
Тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Будгэрэл хэлэхдээ "Европын орнуудын жижиг тосгон том станцгүй, хэсэг хэсгээрээ дулаан, цэврээ шийдсэн байдаг. Бид шийдлийг зөвхөн том станц гэж харахаас илүү дунд болон бичил түвшинд эрэл хайгуул хийх хэрэгтэй" гэсэн юм.
Холбоотой мэдээ