ШӨХТГ-ын дэргэд Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын дэргэд Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийг анх удаа албан ёсоор байгууллаа. Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус зөвлөлд Монголын Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын Бэлчээр ашиглагчдын Үндэсний нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн 20 гаруй байгууллага нэгджээ. Улмаар тус зөвлөлийн тэргүүлэгчид хуралдаж, зөвлөлийн даргаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөхийлөгч Ч.Даваабаярыг 100 хувийн саналаар сонгов.
Монголд анх удаа төрийн байгууллагын дэргэд Мэргэжлийн нэгдсэн холбоод нэгдэн зөвлөл байгуулж, цар тахлын дараах үеийг нэгдмэл хүчээр давж гаран, эдийн засгийн Их сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.