Пара таеквондочид ДАШТ-д оролцохоор Истанбул хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-09 16:45:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо 12 дугаар сарын 11-12-нд зохион байгуулах 9 дэх удаагийн пара таэквондогийн ДАШТ-д оролцохоор Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин дасгалжуулагчидтай үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.


Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон ДАШТ-д оролцох баг, тамирчдадаа амжилт хүсч, бэлтгэлийн хувцас, хэрэглэл гардууллаа.


Ташрамд дуулгахад, Монголын таеквондогийн шигшээ багийн хувцсыг БАСУ /BASU/ үндэсний брэнд урлаж өгсөн байна.

Холбоотой мэдээ